Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр 2008 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн 22,4 % нь мөн энэ насныхан байна.
Жил бүр их, дээд сургууль, коллежид суралцагчдын 16 % буюу 20,0 мян оюутан нийгэм, хүмүүнлэг, байгаль, ХАА, техник, анагаах ухааны чиглэээр дээд, тусгай дунд боловсрол эзэмшиж, тэдгээрийн 73,2 % нь аймаг, дүүргийн ХХҮХ-ээр дамжин ажил эрхлэх хүсэлтээ илэрхийлж байна.
Гэтэл хөдөлмөрийн албадад ирж буй ажлын байрны захиалгын 70 орчин хувийг энгийн ажил мэргэжил, техник мэргэжлийн боловсролтой ажилчдын захиалга эзэлж байна. Харин хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий төлөв байдлаас үзэхэд дээд боловсролтой болон энгийн ажилчдын нийлүүлэлт нь эрэлтээсээ 20 хувиар их байхад техникийн ажилтнуудын хувьд эсрэгээр эрэлт нь нийлүүлэлтээсээ 30 гаруй хувиар их байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Иймд оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь хөдөлмөрийн дадлага эзэмших, орлого олох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээр дурьдсан хөтөлбөрийг 2011 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх юм.
Эхний үе шат буюу 2009 -2010 онд 3 үндсэн зорилтын хүрээнд 8 гол арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:
1.“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний анхан шатны бүтэц”-ийг сонгосон сургуулиудад бий болгох, эдгээр төвүүдээр дамжуулан оюутнуудыг хөдөлмөрийн гараагаа зохистой эхлэхэд зөвлөх, сургах, мэдээллээр хангах, чөлөөт цагаараа ажил хийх, бизнес эрхлэхийг хүссэн оюутныг бүртгэж, “Оюутны хөдөлмөрийн бирж”-ээр зуучлуулах, зээлийн хөтөлбөрт хамруулах, төгсөгчдийн ажлын байрны хангалтыг судлах, үйлдвэрлэлийн дадлагыг ААНБ-д хийхэд зуучлах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Уг ажлыг ШУТИС, СЭЗДС-иудад туршихаар БСШУЯ, ХХҮГ, НХГ, МОХ-той тохиролцоод байна. Эдгээрийн үр дүнд сонгогдсон сургуулиудын оюутнууд хөдөлмөрийн зах зээлтэй холбогдох боломжтой болох юм.
2.Нийслэлийн Хөдөлмөрийн газрын материаллаг бааз, мэдээллийн сан, ажилтнуудын ажлын туршлагыг үндэслэн “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийг бие даасан байдлаар ажиллуулж, МОХ-той хамтран цагийн ажлын эрэлтийн судалгаа хийх, ААНБ-аас ирүүлсэн захиалгыг үндэслэн оюутнуудыг цагийн ажилд зуучлах, “Оюутны паспорт” олгох, оюутны хөдөлмөрийн зах зээлийн вэбсайт байгуулах, нийтийг хамарсан ажил, төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, Оюутны бүтээлийн бирж ажиллуулах, цагийн ажлыг олноор бий болгосон ажил олгогчийг урамшуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлсний үр дүнд оюутнуудын чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх бүхий л боломжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
3.Оюутны аж ахуй, бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор ХАС банктай оюутны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, үр дүнг тооцох /200 сая төгрөгийн эргэлтийн сан бүхий зээлийн хөтөлбөрийг 2008 оны 8 сараас эхэлсэн, ХЭДС-аас ХАС банкинд уг хөрөнгийг байршуулсан, 2009 оны 8 сард үр дүнг тооцож, гэрээг шинэчлэх юм /, ХЭДС-аас зээлийн барьцаа болох 300,0 сая ₮-ийг нэмж байршуулах, бизнес, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах, МОХ-ны бизнес инкубаторт дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх ба эдгээрийн үр дүнд оюутнууд чөлөөт цагаараа аж ахуй эрхлэх ур чадвар, боломж зохих түвшинд нэмэгдэнэ гэж үзэж байна.
Төлөвлөгөөг НХХЯ, БСШУЯ, МОХ, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ШУТИС, СЭЗДС хамтран хэрэгжүүлэх ба үйл ажиллагааны үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүдийг мөн тодорхойлоод байна.
Төлөвлөгөөний хүрээнд 2009 оны 9 дүгээр сарыг “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сар” болгон компанит ажил зохион байгуулахаар хэрэгжүүлэгч байгууллагуудаас шийдвэрлээд байна.
Дээр дурьдсан арга хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 214,0 сая төгрөгийг зарцуулахаар тооцоод байна.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ,
БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

0 comments:
Post a Comment