Манай байгууллага нь:МУИС-ийн оюутан залуусын эрх ашигт нийцэхүйц ажлын байраар хангах, ажил олгогч компаниудад өндөр чадвартай ажиллах хүчинээр зуучлах гүүр болж өгнө. Манай байгууллага нь МУИСОХ ОК-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн.
Зорилго:
МУИС-ийн оюутнуудыг хичээлийн бус цагаар ажиллах ажлын байраар хангах ажлын байран дахь практик туршлагыг нэмэгдүүлэхэд оршино.
Үйл ажиллагаа:
Аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн ажлын саналыг Оюутны Хөдөлмөр Зуучлалын Албанд бүртгэлтэй нийт оюутнуудад зуучилж ажлын байраар хангахад чиглэнэ.
Зуучлалын хэлбэрүүд:
Манай алба нь үндсэн 3 чиглэлээр ажилд зуучилна. Үүнд:
Үндсэн ажил / МУИС-ийн нийт төгсөж буй оюутан залууст эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр нь ажилд зуучилж өгнө./
Цагийн ажил / аж ахуй нэгж, албан байгууллагаас ирж буй ажлын байрыг ОХЗА-д бүртгэлтэй нийт оюутнуудад зуучилж өгнө./
Түр зуурын ажил / улирлын шинжтэй завсрын /
Манай албанд
Орчуулагч оюутаны клуб
Судлагааны оюутаны клуб
Борлуулагч оюутаны клуб
Багш оюутаны клуб
Манай ОХЗА нь:
Манайхаар зуучлуулан ажилд орсон оюутнуудын эрх ашгийг хамгаална.
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна.
Ажил олгогч аж ахуй нэгж, албан байгууллагуудтай байнга хамтарч үйл ажиллагаа явуулна.
Хуулиар зөвшөөрөгдсөн ажлыг түргэн шуурхай найдвартай зуучилна.
Монгол улсын ирээдүй болсон оюутан таньд манай алба нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өөртэй ашигтайгаар өнгөрүүлэх боломжийг олгож байна.
Бид таньд хичээлийн бус цагаар ажиллах хариуцлагатай, өөртөө итгэлтэй, чадварлаг, эрч хүчтэй, Монголын номер нэг их сургуулийн шилдэг оюутан залуусыг санал болгож байна.

0 comments:
Post a Comment